Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2018-02-02 08:20:34

2018 оны 02 сарын 02-ны өдөр                                              Дугаар А101                                    Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт,

байршил, нэр өөрчлөх  тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.         

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 248 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжийн 41 дүгээр сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн “Биокомбинат” ТӨААТҮГ-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн Орчлон дунд сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийн иргэн Х.Баярт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжийн Н.Жадамбаад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар захирамжийн “Автокомбинат” ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай”  Нийслэлийн   Засаг   даргын   2012 оны  01  дүгээр   сарын   20-ны   өдрийн А/37 дугаар захирамжийн “Актив групп” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/118 дугаар захирамжийн “Цэцэйгэн” ЗГБХН-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/221 дүгээр захирамжийн “Замбалчүүжин” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/453 дугаар захирамжийн “Ялгуусан” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1140 дүгээр захирамжийн “Их хөдөлгөөн” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/992 дугаар захирамжийн “Ач” анагаах ухааны дээд сургуульд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжийн “Баянхангай тур” ХХК, “ЭБЗ” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн “ЛЖК” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаар захирамжийн иргэн Н.Эрдэнэбаяр, Ц.Болдсүх, Орчлон бүрэн дунд сургуульд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Ж.Уртнасанд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжийн “Хонгрансфеко” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488 дугаар захирамжийн “Нурамт холдинг” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/487 дугаар захирамжийн "Эвсэг ахан дүүс нийгэмлэг" ТББ-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх  тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжийн иргэн Я.Чойждаваад, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/726 дугаар захирамжийн иргэн М.Мөнх-Эрдэнэд, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 15, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжийн “Оргил рашаан сувилал” ТӨХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжийн “Үйлчин” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД