Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

2018-01-31 08:25:16

2018 оны 01 сарын 31-ний өдөр                                           Дугаар А/93                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид барилга

байгууламж бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 171 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 8, 13, 18, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 7,395,783,693 /долоон тэрбум гурван зуун ерэн таван сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай. 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД