Хөрөнгө шилжүүлэх тухай

2013-02-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэлтэй 7 530 000 /Долоон сая таван зуун гучин мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Тоёото чейзер маркын автомашиныг Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлсүгэй.

 2. Балансаас балансад шилжиж  буй хөрөнгийг хүлээлцүүлж, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ