Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-02-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Худалдан авах ажиллагааны газарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр,  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Дээрх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-д даалгасугай. 

3. Хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ