Ажлын хэсэг байгуулах тухай

2018-01-05 08:10:17

2017 оны 01 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/17                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, үр ашгийг сайжруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн сүлжээ төлөвлөлтийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд:

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн;

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ;

 

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ /тохиролцсоноор/;

 

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн менежер Ц.Мягмарсүрэн /тохиролцсоноор/;

 

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш Ж.Ганчимэг /тохиролцсоноор/;

 

-“Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Б.Алтанцэцэг /тохиролцсоноор/;

 

-Иргэдийн төлөөлөл Э.Нарантунгалаг /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн мэргэжилтэн О.Хонгорзул.

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан санал, дүгнэлтийг боловсруулан холбогдох шийдвэрийн төслийн хамт 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                    ЗАХИРАГЧ                                                       С.БАТБОЛД