Газар эзэмших эрх олгох тухай

2018-01-04 08:45:23

2018 оны 01 сарын 04-ний өдөр                                        Дугаар А/12                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зам, замын байгууламж барихаар төлөвлөсөн, энэ захирамжийн хавсралтад заасан газруудад авто зам, замын байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгосугай.

 

       2.Авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т, газрын мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, замын ажилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                              С.БАТБОЛД