Д.Урансүрэнд буцалтгүй тусламж олгох тухай

2013-02-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнгийн  ээж нь өвчний улмаас нас нөхчиж амьдралд нь хүнд гачигдал тохиолдсон тул 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

2. Буцалтгүй тусламжид олгох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргаж олгохыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ