Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны жагсаалт батлах тухай

2013-02-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэлтсүүдийн дүрмийг шинэчлэн батлуулах, ажилтнуудыг чөлөөлөх, томилох зохион байгуулалтын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 15 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ