Эрх шилжүүлэх тухай

2017-12-19 08:05:53

2017 оны 12 сарын 19-ний өдөр                                     Дугаар А998                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 24, 48, 50, 51, 79, 80, 103, 104 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох болон түр чөлөө, хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага, жирэмсний болон амаржсаны амралт, ээлжийн амралт олгох, сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

           

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД