Гадаад томилолтын тухай

2017-12-19 08:00:02

2017 оны 12 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/997                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Интернет мэдээллийн алба болон Гадаад хэл дээрх хэвлэлийн албаны харьяа www.china.com цахим хуудастай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, тус газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Д.Жавхлан нарыг 2017 оны 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Бээжин хотод томилон ажиллуулсугай.

          

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхэд даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД