Ажлын хэсэг байгуулах тухай

2017-12-05 08:20:35

2017 оны 12 сарын 05-ны өдөр                                  Дугаар А/937                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга;

 

-Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга;

 

-“Улаанбаатар  хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал.

Нарийн бичгийн дарга

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төслийн хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газрын захирал.       

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулж 2017 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                              С.БАТБОЛД