Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2017-12-01 08:25:14

2017 оны 12 сарын 01-ний өдөр                                   Дугаар А/921                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

 хэмжээ, зориулалт, байршил,

 нэр өөрчлөх  тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн Нийслэлийн улаан загалмайн зөвлөлд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжийн иргэн Д.Оюунчимэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжийн “Сутайн дэвшил” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 882 дугаар захирамжийн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” биеийн тамир спортын хороонд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ромашка” дунд сургууль, "Бүргэд констракшн" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар захирамжийн "Монголын Буудлага спортын холбоо" ТББ-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/117 дугаар захирамжийн "Төвийн бүсийн  цахилгаан  дамжуулах  сүлжээ" ТӨХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/242 дугаар захирамжийн Батлан хамгаалах их сургуулийн 3 дугаарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийн “Травеллинк” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн "Монсамил" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийн иргэн Н.Сэлэнгэ, Х.Болдбаатар нарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  А/184 дүгээр захирамжийн "Ижий Монгол" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын  2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн иргэн Ц.Гал-Эрдэнэд, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн иргэн С.Цогзолмаад, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/111 дүгээр захирамжийн "Дорнын Өргөө" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн “Номинреалтор” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжийн "Улаанбаатар хэвлэл констракшн" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжийн иргэн О.Баярмаад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн иргэн Б.Бурмаа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн иргэн Э.Ганболдод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД