Дүрэм батлах тухай

2017-11-30 08:05:16

2017 оны 11 сарын 30-ны өдөр                                      Дугаар А/915                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Дүрэм батлах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн үлгэрчилсэн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ үлгэрчилсэн дүрмийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

       3.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

 

         4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрмийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/451 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                   ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД