Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2017-11-29 08:10:52

2017 оны 11 сарын 29-ний өдөр                                  Дугаар А/913                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан болон БНСУ-аас хандивласан 42,244,000 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 3 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

       2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслүүдийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Шэжиддүг” Өрхийн эрүүл мэндийн төв /Ц.Цэрэндолгор/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш-Өлзий” ӨЭМТ /М.Пүрэвдорж/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД