Гадаад томилолтын тухай

2017-11-29 08:00:08

2017 оны 11 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/910                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод зохион байгуулагдах “Олон улсын бизнес форум”-д оролцуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

       2.Гадаад томилолтод шаардагдах бэлэг дурсгалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дотоод нөөцөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Гадаад томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД