Тооллого явуулах тухай

2017-11-28 08:10:00

2017 оны 11 сарын 28-ны өдөр                                          Дугаар А/909                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Тооллого явуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

         2.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Комиссыг хавсралт ёсоор байгуулсугай.

 

        3.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийхэд шаардагдах 3,288,200 /гурван сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        4.Харьяа нутаг дэвсгэртээ мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг гаргаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

        5.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тооллогын ажлыг зохион байгуулах удирдамжийг баталж, явц, нэгдсэн дүнг Үндэсний Статистикийн хороонд тогтоосон хугацаанд хүргүүлэн, 2017 оны I улиралд багтаан танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД