Ажлын хэсэг байгуулах тухай

2017-11-28 08:05:36

2017 оны 11 сарын 28-ны өдөр                                     Дугаар А/906                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

        2.Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж, уг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө гарган, шаардагдах хөрөнгийг батлуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

        3.Шинэ жилийн баярын цэнгүүнийг харьяа нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамруулан өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД