Ажлын хэсэг байгуулах тухай

2017-11-24 08:00:08

2017 оны 11 сарын 24-ний өдөр                                  Дугаар А/904                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон дэд төвтэй хот болгон хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг багасгах болон төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нэгдсэн байр “Хотын захиргааны шинэ цогцолбор” /CITY HALL/ барих асуудлыг судалж, газар, зураг төсөл, барилга угсралтын талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр

Гишүүд:

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр;

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;

 

-“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨҮГ-ын дарга Ц.Ариунбаяр;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд.

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан холбогдох шийдвэрийн төслийн хамт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД