Газар эзэмших эрх олгох тухай

2017-11-24 12:10:15

2017 оны 11 сарын 24-ний өдөр                                 Дугаар А/903                                           Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрх

олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т энэ захирамжийн хавсралтад заасан 2 байршилд газар эзэмших эрх олгосугай.

 

        2.Газар эзэмших эрх олгосон байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД