Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2017-11-24 12:05:16

2017 оны 11 сарын 24-ний өдөр                                  Дугаар А/901                                        Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан олон улсын нисэх буудлын баруун хойд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 20000 м2 газрыг “Орчлон констракшн” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд “Орчлон констракшн” ХХК нь газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлөөгүйн зэрэгцээ тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул тус компанийн дээр дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар “Орчлон констракшн” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн хавсралтын 21 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД