Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай

2017-11-24 12:00:00

2017 оны 11 сарын 24-ний өдөр                                 Дугаар А/900                                         Улаанбаатар хот

 

 

 

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 260 дугаар шийдвэр, “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урд талд “Их хүч илрүүлэлт хайлт” ХХК-д орон сууц, гаражийн зориулалтаар эзэмшүүлсэн 1445 м2 газар дээрх орон сууцны 9 давхар барилгын өмчлөгчөөр “Очир төв” ХХК-ийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрээр бүртгэсэн тул “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийн хавсралтын 23 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан “Их хүч илрүүлэлт хайлт” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

           

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД