Тээврийн хэрэгслийг балансаас хасаж, нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2017-11-09 08:15:03

2017 оны 11 сарын 09-ний өдөр                                           Дугаар А/843                                 Улаанбаатар хот

 

 

 

Тээврийн хэрэгслийг балансаас хасаж,
нийслэлийн өмчид бүртгэн

авах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 4, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Зам тээврийн ослын улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон, засаж сэлбэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон КIА Cadenza маркийн БРА 00-02 улсын дугаартай,  50.0 /тавин/ сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж, худалдан борлуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн даатгалын санхүүжилтээр нөхөн төлбөрт авсан КIА Cadenza маркийн БРА 32-63 улсын дугаартай суудлын авто машиныг 16,400,000 /арван зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг нь хариуцан ажиллахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар /П.Баттүвшин/-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД