Тээврийн хэрэгсэл балансаас хасах тухай

2017-11-09 08:00:55

2017 оны 11 сарын 09-ний өдөр                                     Дугаар А/842                                      Улаанбаатар хот


 

Тээврийн хэрэгсэл балансаас

 хасах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийн жагсаалтыг 1 дүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг 2 дугаар, эзэмшигч байгууллагад нь сэлбэгийн журмаар ашиглуулах тээврийн хэрэгслийн жагсаалтыг 3 дугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн жагсаалтыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

         2.Дуудлагын  худалдааг  холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтаар баталсан төсөвт байгууллагын тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 100 хувь, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 30 хувь, 4 дүгээр хавсралтаар баталсан тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 100 хувь нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны  газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

       3.Балансаас хасаж байгаа тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэр гарч, хэрэгжих хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД