Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-11-08 08:15:29

2017 оны 11 сарын 08-ны өдөр                                 Дугаар А/840                                       Улаанбаатар хот

 

 

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс

 урьдчилан сэргийлэх талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь :

 

     1.Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 дугаар ээлжийн давтан вакцинжуулалтад 2017 оны 11 дүгээр сарын  08-наас 17-ны өдрийн хооронд хамруулах нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа малчин өрхүүдийн мал  /үхэр, тэмээ/-ын тоо, шаардагдах вакцины хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

      2.1.мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад харьяа дүүргийн малчин өрхүүдийн мал /үхэр, тэмээ/-ыг хамруулж, ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, шатахуун болон шаардагдах бусад зардлаар хангаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

      2.2.шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-д тус тус;

 

      3.Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад шаардагдах 23.884.844 /хорин гурван сая найман зуун наян дөрвөн мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                                            С.БАТБОЛД