Ажлын хэсэг байгуулах тухай

2017-11-08 08:10:48

2017 оны 11 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/838                                    Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд болон тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчдөөс ирүүлсэн гомдол, хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Aжлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй  байгуулсугай:

Ахлагч

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга

Гишүүд:

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн  бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун;

 

-Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа;

 

 

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил;

 

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа;

 

 

-Нийслэлийн Дотоод аудитын албаны орлогч дарга Д.Энхбат;

 

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатар;

-Нийслэлийн Дотоод аудитын албаны Улсын байцаагч Ч.Гүрбазар;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Баялагцэнгэл;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын  хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргил;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, ерөнхий  нягтлан бодогч С.Солонго;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн С.Сүхболд;

 

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн хуулийн зөвлөх Ш.Нарангарав /зөвшилцсөнөөр/

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн О.Тунгалаг.

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хяналт, шалгалт хийх удирдамжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан, санал, дүгнэлтээ 2017 оны 12 дугаар  сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэг /Х.Гантулга/-т даалгасугай.

 

   

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН     

                                     ЗАХИРАГЧ                                                                         С.БАТБОЛД