Ажлын хэсэг байгуулах тухай

2017-11-08 08:05:55

2017 оны 11 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/837                                   Улаанбаатар хот

 

 

 

 Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх зорилгоор олон улсын “Блумберг филантропи” сангаас санаачилсан “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал

Дэд ахлагч

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр;

Гишүүд:

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Л.Зэндмаа;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа;

 

 

-Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат;

 

 

-Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбат;

 

 

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Стреам судалгааны үндэсний зохицуулагч Ц.Базаррагчаа /тохиролцсоноор/;

 

 

-Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны ерөнхийлөгч Н.Наранбат /тохиролцсоноор/;

 

 

-“Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ-ын тэргүүн О.Батжаргал /тохиролцсоноор/.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дулмаа.

        2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тухай бүр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                    ЗАХИРАГЧ                                                                            С.БАТБОЛД