Тооллого явуулах тухай

2017-11-08 08:00:36

2017 оны 11 сарын 08-ны өдөр                                 Дугаар А/836                                      Улаанбаатар хот

 

 

Тооллого явуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын улмаас эвдэгдсэн газруудын тооллого явуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд:

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун;

 

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

 

-Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг;

 

-Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар;

 

 

-Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт;

 

 

 

-Багануур дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд;

 

 

 

-Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа;

 

 

 

-Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг;

 

 

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир;

 

 

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн;

 

 

-Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга.

       2.Ажлын хэсгийн удирдамжийг баталж, тооллогын дүнг 2018 оны IY улиралд багтааж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                        ЗАХИРАГЧ                                                                             С.БАТБОЛД