Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2017-11-07 08:10:28

2017 оны 11 сарын 07-ны өдөр                                   Дугаар А/833                                      Улаанбаатар хот

 

 

 

Цэцэрлэг байгуулах тусгай

зөвшөөрөл олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, “б”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан болон барилгыг цэцэрлэгийн зориулалтаар өөрчилж, засвар, тохижилт хийсэн цэцэрлэгүүдэд энэ захирамжийн хавсралтын дагуу улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

      2.Шинээр байгуулсан цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

 

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД