Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай

2017-11-07 08:05:36

2017 оны 11 сарын 07-ны өдөр                                Дугаар А/832                                         Улаанбаатар хот

 

 

 

Тусгай зөвшөөрөл хүчингүй

болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.15, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн  дагуу Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн “Итгэл” бүрэн дунд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 483 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн “Эм Ай Ю” дээд сургуулийн “Итгэл” гэснийг хассугай.

 

      3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байгууллагын талаарх мэдээллийг татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, холбогдох мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД