Дуудлага худалдаа зохион байгуулах тухай

2017-11-06 08:15:00

2017 оны 11 сарын 06-ны өдөр                                    Дугаар А/830                                Улаанбаатар хот

 

 

 

Дуудлага худалдаа зохион

байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр, 2015 оны  24/06 дугаар, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны 99 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

        1.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/323 дугаар захирамжаар тогтоосон 30 байршилд  газар эзэмшүүлэх,  ашиглуулах  эрхийн  нээлттэй   дуудлага  худалдааг  2017  оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулсугай.

 

       2.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал, анхны үнийг хавсралт ёсоор баталсугай.

 

        3.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД