Хөрөнгө гаргах тухай

2017-11-06 08:10:29

2017 оны 11 сарын 06-ны өдөр                                     Дугаар А/829                                          Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 1.4.1, 1.4.5, 1.4.9, 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.1, 1.4.5, 1.4.9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын аялал жуулчлал, хот орчмын өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахаар ирсэн БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын багийг Улаанбаатар хотод ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т даалгасугай.

 

      2.БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын багийг Улаанбаатар хотод ажиллах нөхцөлөөр хангахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 4,347,500 /дөрвөн сая гурван зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД