Гадаад томилолтын тухай

2017-11-06 08:05:37

2017 оны 11 сарын 06-ны өдөр                                 Дугаар А/828                                       Улаанбаатар хот

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хотод зохион байгуулагдах НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцийн нэгдсэн орнуудын 23 дугаар бага хуралд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгыг 2017 оны 11 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцуулсугай.

 

       2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгад даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД