Гадаад томилолтын тухай

2017-11-06 08:00:29

2017 оны 11 сарын 06-ны өдөр                                       Дугаар А/827                                         Улаанбаатар хот

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Нунсан хот хоорондын найрамдалт харилцааг өргөжүүлэх зорилгоор Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг 2017 оны 11 дүгээр сарын 07-14-ний өдрүүдэд хүлээн авагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай. 

 

         2.Гадаад томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт даалгасугай.

 

 

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                   ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД