Ажлын хэсэг байгуулах тухай

2017-11-03 08:55:44

2017 оны 11 сарын 03-ны өдөр                                     Дугаар А/826                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын  үйл ажиллагаанд  дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой  иргэдээс  ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал

Гишүүд:

-Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн Б.Ганболд;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Хандмаа;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар  хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуул ;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам ;

 

-Нийслэлийн Дотоод аудитын албаны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн аудитор Б.Уранбилэг;

 

-Нийслэлийн Боловсролын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Боловсролын газрын өргөдөл гомдол, олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Мөнхзаяа.

       2.Ажлын хэсгийн удирдамжийг тухай бүр баталж, хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан, үр дүнг танилцуулж байхыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгасугай.

 

 

 

 

 

                                               

 

                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                             ЗАХИРАГЧ                                                            С.БАТБОЛД