Ажлын хэсэг байгуулах тухай

2017-11-03 08:50:40

2017 оны 11 сарын 03-ны өдөр                                    Дугаар А/824                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Багахангай, Багануур, Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны төвлөрсөн усан хангамжийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  

Гишүүд:

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав;

 

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ус хангамж, ариутгах, татуурга, инженерийн бэлтгэл арга хэмжээний бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Д.Анхбат;

 

-“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн;

 

-Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар /тохиролцсоноор/;

 

-Хэрлэн голын сав газрын захиргааны Газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхцог /тохиролцсоноор/.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хориглолтын болон хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тогтоож, холбогдох шийдвэрийн төслийн хамт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

                                               

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                            С.БАТБОЛД