Хөрөнгө гаргах тухай

2017-11-03 08:10:12

2017 оны 11 сарын 03-ны өдөр                                        Дугаар А/822                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор “Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

      2.Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 9,498,200 /есөн сая дөрвөн зуун ерэн найман мянга хоёр зуун/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Нийслэлийн залуучууд хөтөлбөр”-өөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Эрдэм шинжилгээний бага хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, үр дүнг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                                                С.БАТБОЛД