24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай

2017-11-02 08:05:46

2017 оны 11 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/821                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх

зөвшөөрөл олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “г”, “ж”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

       1.Олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт худалдаа, үйлчилгээ нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд “Сиркл Кэй” олон улсын сүлжээ дэлгүүрийн франчайзийн лиценз эзэмшигч “Сиркл Чэйн” ХХК-нд нийслэлийн нутаг дэвсгэрт 24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсүгэй.

 

       2.Үйл ажиллагаандаа хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөж ажиллахыг “Сиркл Чэйн” ХХК-нд, уг үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД