Ажлын хэсэг байгуулах тухай

2017-10-18 08:15:47

2017 оны 10 сарын 18-ны өдөр                                       Дугаар А/778                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.4.12-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Улаанбаатар хотын мэдээлэл, холбооны сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчилж, төвийн хэсгийн агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттайгаар шилжүүлэх” ажлын хүрээнд кабел шугамыг цэгцлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

 

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Дэд ахлагч

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг

Гишүүд:

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр /зөвшилцсөнөөр/;

 

-Харилцаа холбооны зохицуулах хорооны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир /зөвшилцсөнөөр/;

 

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч Б.Бүрэнжаргал /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр;

 

-“Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-ийн Технологи, ашиглалтын газрын захирал А.Гантулга /тохиролцсоноор/;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн  мэргэжилтэн Р.Даваасүрэн;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Билгүүн;

 

-“Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын ерөнхий инженер Н.Наранбаатар /тохиролцсоноор/;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын холбооны инженер М.Отгонбат;

 

-“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг;

 

-“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ахлах инженер О.Санжаасүрэн.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн.

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан, холбогдох шийдвэрийн төслийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

           

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                  ЗАХИРАГЧ                          С.БАТБОЛД