Ажлын хэсэг байгуулах тухай

2017-10-06 08:00:24

2017 оны 10 сарын 06-ны өдөр                                          Дугаар А/760                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар, Засгийн газрын 2017 оны 47 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Aжлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй  байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг

Гишүүд:

-Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа;

 

-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа;

 

-Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Золбаяр;

 

-Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр;

 

-Нийслэлийн Газрын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Жадамба;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи, цахим сан, байгууллагын цахим хуудас хариуцсан мэргэжилтэн С.Баасанжав;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн засаглалын шинэчлэл, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох асуудан хариуцсан мэргэжилтэн Ц.Баттулга;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэболд;

 

-Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын  дарга М.Баяраа.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн  системийн мэргэжилтэн С.Цэвээнсүрэн.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг холбогдох шийдвэрийн төслийн хамт тухай бүр танилцуулж байхыг Ажлын хэсэг /О.Чинзориг/-т даалгасугай.

 

 

    

 

 

 

                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                               ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД