Гадаад томилолтын тухай

2017-09-22 08:05:16

2017 оны 09 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/702                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

         1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод зохион байгуулагдах “Монгол, Хятадын 2 дахь удаагийн экспо” арга хэмжээнд оролцуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагай, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, тус газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨҮГ-ын дарга Ц.Ариунбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, тус газрын мэргэжилтэн Э.Оюуншүр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарыг 2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.     

 

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

 

        3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбатад даалгасугай.  

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД