Хөрөнгө гаргах тухай

2017-09-20 08:10:39

2017 оны 09 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/700                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134  дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

 

       1.”Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр”, “Монголын ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг даалгасугай.

 

       2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх болон “Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах 27,453,000 /хорин долоон сая дөрвөн зуун тавин гурван мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/, Нийслэлийн Ахмадын хороо /Т.Дашням/-нд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                                 С.БАТБОЛД