“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2017-09-20 08:05:45

2017 оны 09 сарын 20-ны өдөр                                         Дугаар А/698                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн

 удирдах газар” ОНӨААТҮГ-ын бүтэц,

 орон тооны хязгаарыг шинэчлэн

 батлах тухай 

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “”Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм”-ийн 6.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
         1.“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

 

           1/Захиргаа, удирдлагын алба;

 

           2/Санхүү, бүртгэлийн алба;

 

           3/Инженерийн бодлогын алба;

 

           4/Үйлдвэрлэлийн алба;

 

           5/Орон сууц, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба;

 

            6/Шуурхай зохицуулалтын алба.

 

           2.”Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын удирдлагын орон тоог дарга, орлогч дарга-ерөнхий инженер тус бүр нэг байхаар тогтоосугай.

 

          3.”Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын орон тооны хязгаарыг 257 байхаар тогтоосугай.

 

         4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Бүтэц, орон тоог батлах тухай”  Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/917 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД