“Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2017-09-20 08:00:17

2017 оны 09 сарын 20-ны өдөр                                     Дугаар А/697                                     Улаанбаатар хот

 

 

 

“Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний

 удирдлагын төв” НӨҮГ-ын дүрэм, бүтэц, 

орон тооны хязгаарыг шинэчлэн

 батлах тухай 

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
       1.“Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дүрмийг хавсралт ёсоор, зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар тус тус баталсугай:

 

           1/Захиргаа, удирдлагын хэлтэс;

 

           2/Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэс;

 

           3/Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтэс;

 

           4/Зөрчил бүртгэлийн хэлтэс;

 

           5/Ачиж журамлах алба.

 

        2.”Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын орон тооны хязгаарыг 88 байхаар тогтоосугай.

 

          3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай”  Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/67 дугаар, “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/860 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

           4.Энэ захирамжийн 2 дугаар зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                     С.БАТБОЛД