Газар эзэмших эрх олгох тухай

2017-09-18 08:00:05

2017  оны 09 сарын 18-ны өдөр                                           Дугаар А/695                                  Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д энэ захирамжийн хавсралтад заасан 129 байршилд газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД