Ажлын хэсэг байгуулах тухай

2017-09-12 08:00:52

2017 оны 09 сарын 12-ны өдөр                                        Дугаар А/686                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

       2.Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг холбогдох төсвийн саналын хамт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор боловсруулан батлуулж, биелэлтийг өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

      3.Нийслэлийн өдрийг угтан харьяалах нутаг дэвсгэр, байгууллагын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг энэ захирамжийн 2 дугаар зүйлд заасан төлөвлөгөөтэй уялдуулан баталж, батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, харьяа байгууллагын удирдлагуудад  даалгасугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          С.БАТБОЛД