Гадаад томилолтын тухай

2017-09-11 08:15:49

2017 оны 09 сарын 11-ний өдөр                                     Дугаар А/682                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

        1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотод зохион байгуулагдах “Монгол, Хятад, Орос 3 улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа-2017” сэдэвт чуулга уулзалтад оролцуулахаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал  С.Сод-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн дарга Д. Ганболд  нарыг 2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.    

 

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.     

 

         3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн дарга Д. Ганболд  нарт даалгасугай.  

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД