Хөрөнгө гаргах тухай

2017-09-05 08:15:31

2017 оны 09 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/662                                   Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэнгийн зар сурталчилгааг олон нийтэд хүргэх, амжилттай оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулах ёслолын ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар /Б.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.

 

           2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 2,801,800 /хоёр сая найман зуун нэг мянга найман зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                          ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД