Гадаад томилолтын тухай

2017-08-29 08:45:49

2017 оны 08 сарын 29-ний өдөр                                     Дугаар А/643                                        Улаанбаатар хот

 

 

 

Гадаад томилолтын тухай



         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Жонгно дүүрэг, нийслэлийн Сүхбаатар дүүрэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсролын салбарт өргөжүүлэх, тус дүүрэгт зохион байгуулагдах Солонгос үндэстний соёлын “Ханбуг фестиваль”-д оролцуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг 2017 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

       2. Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын томилолт, зочны зардлаас гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар /Н.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

 

         3. Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад даалгасугай.

 

 

 

 

 



                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД