Зуслангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгох ажлыг эрчимжүүлэх тухай

2017-08-28 08:05:38

2017 оны 08 сарын 28-ны өдөр                                             Дугаар А/637                                  Улаанбаатар хот

 

 

 

Зуслангийн зориулалтаар газар эзэмших,

ашиглах эрх олгох ажлыг

эрчимжүүлэх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн иргэдээс зуслангийн зориулалтаар газар эзэмших, ашиглахаар гаргасан хүсэлтийг нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

        2.Газар эзэмших, ашиглах эрх хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                                   С.БАТБОЛД