Дэд ажлын хэсэг байгуулах тухай

2017-08-23 08:15:19

2017 оны 08 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/621                                  Улаанбаатар хот

 

 

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2017 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2017 оны 09 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулах “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү   

Гишүүд:

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Мөнгөншагай /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр;

 

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун;

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат;

 

-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх;

 

-“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ; 

 

-“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Баярсайхан.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулан, өндөр хэмжээнд зохион байгуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.БАТБОЛД